Baigaliin uhaan

Шим мандал

19:07 , 2011-03-30 .. Бичигдсэн: цахим хичээл .. 1 сэтгэгдлүүд .. Холбоос
Ч.Дарвины "Зүйлийн үүсэл" зохиол нь байгалийн шинжлэх ухаанд гайхамшигт нээлт болсон юм. Түүний үндэслэсэн эволюцийн онол экологийн шинжлэх ухааны хөгжилд чухал түлхэц болсныг эрдэмтэд хүлээн зөвшөөрдөг.

"Амьдралын төлөөний тэмцлийн тухай" Ч.Дарвины сургаал нь экологийн асуудал юм. Зүйлийн дотоод дахь болон зүйл хоорондын, цаашилбал орчны нөхцөлтэй харьцах хэлбэрүүд нь сав, шим ертөнцийн хүчин зүйлийн тухай экологийн ойлголттой нэг юм. Ийнхүү 130 гаруй жилийн өмнө экологийн шинжлэх ухааны үндэс тавигдаж эрчимтэй хөгжлийнх нь үе энэ зуунд өрнөжээ.

Сүүлийн 200 зуун жилийн дотор бий болсон үйлдвэрийн хөгжил техникийн дэвшлийн агуу их ололт амжилт нь үйлдвэр хөгжсөн орнуудад амьдралын шинэ орчин бий болгож хүн амын хүнс тэжээлийн хангамж, эмнэлгийн үйлчилгээг сайжруулж, хүний насыг уртасгасан зэрэг олон эерэг тал авчирсан гэдэг нь хэнд ч ойлгомжтой.

Гэвч үүний зэрэгцээгээр үйлдвэрийн хөгжил нь байгалийн нөөц баялгийг цөлмөх, хүрээлэн байгаа орчныг бохирдуулах зэрэг багагүй сөрөг нөлөө үзүүлэх болжээ. Энэ байдал даамжирвал хүн төрөлхтөн экологийн сүйрлийн ирмэгт тулж ирэх болно. Тэгвэл экологийн шинжлэх ухаан өмнөө тулгарсан дээрх асуудлыг аль хэр оновчтой шийдвэрлэснээр хүн төрөлхтний ирээдүй шалтгаалах болоод байна.

Эдүгээ үед үнэхээр экологийн асуудал эдийн засгийн хөгжилд ихээхэн үүрэгтэй болж байна. Сүүлийн үед экологийн баримжаатай эдийн засгийг хөгжүүлэх асуудал дэлхий даяар тавигдах болов. Эрдэмтдийн тооцоолсноор ирэх хагас зуун жилд дэлхийн хүн ам хоёр дахин нэмэгдэж үүнийг дагаад хүнс тэжээл, эд материалын хэрэгцээ гурав дахин, аж ахуйн үйл ажиллагааны цар хүрээ таваас арав дахин нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Ийм нөхцөлд байгальд хандах хүний нөлөөг бодит байдлаар тооцож гаргах нь чухал.

Экологи өнөөдөр зөвхөн биологийн шинжлэх ухааны нэг салбар төдийгүй байгаль, нийгмийн асуудлыг адилхан хамарсан нэгдмэл шинжлэх ухаан болжээ. Иймд организм, орчин хоёрын харилцааны тухай экологийн шинжлэх ухааны тодорхойлолт баяжиж, хамрах хүрээ нь өргөсөж байна.

Организмын амьдралын үйл ажиллагааны зүй тогтлыг тэдгээрийн амьдрах бололцоот нөхцөлд нь, тэгэхдээ тэр орчинд хүний үйл ажиллагааны үр дүнд гарсан өөрчлөлтийг тусган судлах шинжлэх ухааныг экологи гэнэ. Зарим эрдэмтэд экологи нь үйлдвэржсэн нийгмийн хүний байгальд хандах зан байдлын онолын үндэс болж байна гэж тодорхойлдог.

Экологи байгаль хамгааллын асуудал өнөөдөр нэгэн улс орны хүрээнээс хальж дэлхий дахины чанартай болж байна. Иймээс улс бүхэн байгалийн нөөц баялгийг зөв зохистой ашиглах, хамгаалах хэрэгтэй.

Монгол Улсын төр засгаас экологи байгаль хамгааллын асуудлыг онцгойлон авч үзэж олон чухал арга хэмжээ авч хэрэгжүүлсээр байна.

Манай орон 21-р зууны дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн түгээмэл үзэл хандлагад нийцүүлэн байгаль орчин, нийгмийн хөгжлийн тэнцлийг эрэмбэ дараатай хангах замаар эдийн засгаа экологийн баримжаатай хөгжүүлэх, байгаль хамгаалах үндсийг бэхжүүлэхэд чиглэсэн урт хугацааны төрийн цэгцтэй бодлого боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

Төрөөс экологийн талаар баримтлах бодлого нь байгаль орчин, байгалийн нөөцийнхөө харьцангуй давуу байдалд тулгуурлан нөөц сэргээж, төрх байдлыг хангаж, иргэний аюулгүй эрүүл орчинд амьдрах нөхцлийг бий болгоход чиглэгдэнэ гэжээ.

Экологи дэлхий дахины асуудал болж байгаа эдүгээ үед үүнээс нэг ч иргэн хол хөндий байх учиргүй, яс үндэс, арьс өнгө, шашин шүтлэг, угсаа гарал ямар болохоос үл шалтгаалан экологи дэлхий дахиныг нэгтгэж байна.


Сэтгэгдэл үлдээх

18:40 , 2011-12-08 .. Бичсэн: Шим мандал (зочин)
Энэхүү хичээл нь таалагдлаа

{ Сүүлийн хуудас } { 24 -р хуудас Нийт хуудасны тоо: 24 } { Дараагийн хуудас }

Миний талаар:

Нүүр хуудас
Миний танилцуулга
Бичлэгийн сан
Найзууд
Зургийн цомог

Холбоосууд


Ангилалууд

цахим тест
Хэрэглэгдэхүүн
цахим хичээл
цахим судалгаа
Дуу
зөвлөгөө
Бие даалт
Гэрийн даалгавар
видео
зайны сургалт
zurag

Сүүлийн бичлэгүүд

Бие даалт 10-анги
Бие даалт 11 -анги
tsahim test11
Цэцгэс арчлах зөвлөгөө
Зайны сургалт 2
Зайны сургалт 1
Амжилттай суралцахуй
Гэрийн даалгавар
Өөрийгөө хөгжүүлэх 12 зөвлөгөө
Эсийн органоидууд
Усны шинж чанар
Сарны харагдах хэлбэр
Дэлхийн хөдөлгөөн 10-р анги
Биоценоз дахь идэш тэжээлийн хэлхээ
Амьд бие махбодын үржлийн хэлбэрүүд

Найзууд




:-)
 
xaax